Үйл явдал

Манай хойд хөрш ОХУ-д Алтайн уулсын муж бүсэд амьдардаг иргэдийг тарваган тахлын вакцинд хамруулж эхэллээ. Үүнээс гадна иргэдийг тарвага агнах болон тарваганы мах идэхийг хатуу хоригложээ. Манай улсад энэ лхагва гарагт 42 настай эрэгтэй тарваган тахлын улмаас нас барсан.

Үүнтэй холбогдуулан Оросын эрүүл мэндийн албаныхан ойрх хот мужуудын иргэдээ тарваган тахлын вакцинд хамруулж эхэллээ. Манай улстай хил залгаа оршдог ӨМӨЗО-ны Бугат хотод ч бас тарваган тахлын нас баралтын тохиолдол бүртгэгдэн энэ жилийн дуустал онц байдал зарласан. Тарваган тахал нь одоо дэгдээд байгаа коронавирусээс үхлийн аюулаараа хоёр дахин илүү. Халдвар авсан хүний талаас илүү хувь нь нас барах эрсдэлтэй байдаг. Орос улс эхний ээлжид манай улстай хиллэдэг дүүргийн иргэдээ вакцинжуулж эхэллээ. Үүнд Ойролцоогоор 14 мянга орчим иргэн оршин суудаг Сибирийн Тува, Мөнгөн Тайга гэсэн хоёр бүс хамаарч байна. Хоёроос дээш насны бүх хүн вакцинд хамрагдахыг эх сурвалжид дурдлаа.