Үйл явдал

Өмнөд Солонгос улсад сүүлийн үед коронавируст цар тахлын асуудлаас гадна 50 хоног үргэлжилж байгаа хүчтэй аадар бороо маш олон гарз хохирол учруулсан.

Иргэдэд эерэг энерги түгээн, тэдний дархлааг дэмжих зорилгоор энэ улсад хараагүй уран бүтээлчид тоглолт хийн, үзэгчид нэг оройг төрөл бүрийн урлагаар уянгалуулан өнгөрүүлжээ. Тоглолтын үеэр Ким Жи Сон хэмээх хийлч үзүүлбэр үзүүлсэн нь хамгийн онцлох үзүүлбэрүүдийн нэг байлаа. Тэрээр Манхаттаны хөгжмийн их сургуулийн хамгийн анхны хараагүй оюутан гэдгээрээ алдартай. Тэрээр энэ өндөрлөгт хүртэлээ олон удаа бууж өгмөөр хэцүү байсан ч, амжилтад хүрэх зорилгоо бодон хичээсээр байсан тухай эх сурвалжид онцолжээ. Үзэгчид тэдний авьяас билгийг магтаж байгаагаас гадна, бүх зүйлийг харах боломжгүй ч энэ ур чадварыг эзэмшиж чадсанд нь бахархаж байна.