Үйл явдал

Өнгөрсөн долоо хоногт Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 171 хүрчээ. Иргэдийн тэмцлээс үүдэн Ливан Улсын Засгийн газрын бүх гишүүд албан ажлаасаа огцорч байгаагаа мэдээлсэн. Гэхдээ иргэдийн жагсаал үргэлжилсэн хэвээрээ байгаа юм. 

Sky News Arabia-ийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 30 хүн алга болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 40 мянга орчим байшин, 200 мянган байр, орон сууц сүйдэж, 300 мянга гаруй хүн орон гэргүй болсон. Дэлбэрэлтийн шалтгааныг гурван мянга орчим аммонийн нитрат дэлбэрсэн гэж үзэж байгаа. Гэхдээ зарим ажиглагчдын зүгээс олон улсын мөрдлөг явуулж шалтгааныг баримттай тодорхой болгох хэрэгтэй гэж зөвлөж байгаа ч Бейрутын талаас эсэргүүцсэн юм. Иргэдийн хувьд бүхэлд нь улс төрийн тогтолцоогоо өөрчлөн, хэт шашинтай хараат байдгийг болиулахаар тэмцсээр байна.