Reuters

Үйл явдал

Коронавируст халдваргүй 100 дахь хоногоо тэмдэглэж байсан Шинэ Зеландад халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Нэг гэр бүлийн 4 хүнээс вирус илэрсэн бөгөөд тухайн хүмүүс нь гадагшаа аялаагүй гэсэн өгүүлэмжтэй байсан байна. Өөрөөр хэлбэл халдвар хүн амын дунд байсаар байна. Тиймээс халдвар гарсан бүсэд хөл хорио тогтоож эхэлжээ. 

Өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 216 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 20,226,094 хүрлээ. Мөн 4000 гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.

ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТОО 216 МЯНГААР НЭМЭГДСЭН БАЙНА

Тохиолдлын тоогоор АНУ ДЭМБ-аас гаргаж байгаа тоон мэдээллийн эхэнд эрэмбэлэгдэж байна. Өчигдөр тус улсад нийт 40 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдвар авсан хүний тоо 5,141,193 болсон бол 164,531 хүн цар тахлын улмаас нас барсан байна.

Бразилд 52 мянган хүн нэмж өвчилсөн байна. Тохиолдлын тоо тус улсад 3,057,470 хүрсэн байна. Харин халдварын улмаас 1014,752 хүн нас баржээ.

Энэтхэг 2,268,675 хүн өвчилж, 45,257 хүн нас барсан.

ОХУ-д 4945 хүн нэмж өвчилж, нийт тохиолдлын тоо 895,691 хүрлээ. Харин халдварын улмаас 15,103 хүн нас барсан байна.

БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗУРГААН АЖИЛТНААС ВИРУС ИЛЭРЧЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрээс 16 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан байна. Япон улсад 700 гаруй хүнээс вирус илэрч, халдварын улмаас 5 хүн нас барсан байна. БНСУ-ын худалдааны төвийн зургаан худалдагчаас вирусний халдвар илэрсэн. Тэгвэл худалдааны төвөөс эхлэлтэй халдварын тоо 20 болж нэмэгдсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан олон нийтийн газар, ялангуяа зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх ёстой гэсэн байна. Энэ шийдвэр нь худалдагч нарт мөн хамаатай гэжээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРГҮЙ 100 ДАХЬ ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭЖ БАЙСАН ШИНЭ ЗЕЛАНДАД ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Коронавируст халдваргүй 100 дахь өдрөө тэмдэглэж байсан Шинэ Зеландад халдвар дахин гарч эхэлсэн байна. Тус улсын нэг гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн байна. Гэхдээ эдгээр иргэд нь гадагшаа аялсан өгүүлэмжгүй байжээ. Энэ мэдээ нь халдвар хүн амын дунд байсаар байгааг илтгэж байгаа бөгөөд иргэдээ тайвширч болохгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн халдвар гарсан бүсэд хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Харин бусад газруудад хэсэгчлэн хориг тавьсан байна. Иргэд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорионы дэглэмийг мөрдөхийг санууллаа. Шинэ Зеланд ард иргэддээ ийнхүү анхааруулга хүргэсэн бол Финландад гадагшаа яваад ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцно гэжээ.

ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТОО АНУ-Д 40 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

АНУ-д өчигдөр халдвар авсан хүний тоо 40 мянгаар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 5.1 саяд хүрсэн байна. Тус улсын Хойд Каролинад коронавируст халдварын улмаас нохой үхжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан гэрийн тэжээвэр амьтдаа бусад амьтантай тоглуулахгүй байх, гадуур гаргахгүй байхыг зөвлөсөн байна.