Үйл явдал

Жилийн хамгийн алдартай Персейд аймгийн солирын бороо найм дугаар сарын 11-ны шөнөөс найм дугаар сарын 12-ны үүрээр тод харагдах бөгөөд энэ үед жилийн хамгийн тод хагас сар үүнтэй  давхацдаг аж. Бүтэн сар биш боловч  52 хувийн гэрэлтүүлэгтэй бөгөөд солирын тоог 60-аас дээш гэрлийн цаг тутамд 15-аас 20 цаг хүртэл бууруулдаг гэж НАСА мэдээлжээ.

НАСА-ийн эрдэмтэд солирын бороог  шөнийн 02:00 цагаас үүр цайх хүртэл харахад хамгийн тохиромжтой гэж зөвлөжээ. Хамгийн тод сар шөнө дунд мандах хэдий ч та хоёр минут тутамд тэнгэрт гялалзах солирын бороог харах боломжтой.

НАСА-ийн мэдээлж байгаагаар Персид аймаг нь хоёр мянган жилийн тэртээгээс хүмүүст мэдэгдэж эхэлсэн. Энэхүү харц булаам солир нь Comet swift tuttle-д харьяалагддаг бөгөөд 133 жилд нэг удаа нарны тойрог замд ордог.