Үйл явдал

Өмнөд Солонгост долоо хоног гаруй үргэлжилсэн их хэмжээний үерийн улмаас нас барсан иргэдийн тоо 31 хүрлээ. Үүнээс гадна 11 иргэн ор сураггүй алга болсон байна. Маш олон байшин барилга нурж, зам харгуй гэмтсэн их гарз хохирол учирчээ.

 Долоон мянга орчим иргэнийг тусгаарласан тухай Ариранг агентлаг мэдээлжээ. Геонгсанг Намду муж үерт хамгийн ихээр өртсөн газарт тооцогдож байна. Энэ мужийн Сеомжинган нуур үерийн улмаас нурж, их хэмжээний бохирдол, хог гэх мэт зүйлс хотын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүнээс гадна газар тариалангийн ажил эрхэлдэг хүмүүст илүү их гарз хохирол учирчээ. Тиймээс үер ихтэй бүс нутгуудад онц байдал зарлан, засгийн газраас гэр нь үерт автсан өрх бүрт 800 доллар төсөвлөжээ. Ирэх өдрүүдэд ч усархаг бороо үргэлжлэх төлөвтэй байгааг Солонгосын цаг уур, орчны газраас анхаарууллаа.