ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.06.14/ Наран ургах, шингэх 04:53-20:52

Зурхай

2022.06.14, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15. ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.06.14, Мягмар гараг

Наран ургах шингэх: 04.53-20.52

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.