( istock )

Үйл явдал

Коронавирусний цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсны дараа 20 настай оюутан Шотландаас Грек хүртэл 48 өдрийн турш унадаг дугуйгаар аялж гэртээ харьжээ.

Абердеен Их сургуулийн инженерийн оюутан Клеон Папалимитриөү-гийн хувьд гэртээ харих боломжит гурван нислэг бүгд цуцлагдсны дараа Афин дахь гэр лүүгээ 2, 175 км замыг унадаг дугуйгаар туулан харихаар шийджээ. Гэрийнхэнтэйгээ эргэж нэгдэх итгэл найдвар л түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Тэрээр аяллынхаа туршид яг хаана байгаагаа мэдэгдэх аппликейшн эцэг эхийнхээ гар утсуудад суулгуулсны дараа 5 сарын 10-нд замдаа хөдөлсөн байна.  Нэг майхан, аяны хөнжил, лаазалсан загас, талхны хангалттай нөөц бэлдэж аван өдөрт 35-75 миль буюу 56-120 км зам туулж байжээ.

Нислэг цуцлагдсны дараа гэрээ санасан оюутан Шотландаас Грек хүртэл унадаг дугуйгаар аялан харьжээ

Шөнөдөө голдуу ой эсвэл тал хээр газраар гэр хийж, аз таарвал нутгийн хүмүүс, зам зуурын хүмүүсийн өгсөн ор, шүршүүр зэргийг ашиглан явсан байна.

"Би харьцангуй нээлттэй бус хүн, харин энэ аяллын туршид урьд хийж байгаагүй тэр зүйлүүдээ хийж, өөрийнхөө хүрээллээс өөр зүйл хийж байсан. Эс тэгвээс унтах газаргүй, уух усгүй байдалд орохоор байсан."

Пападимитриөү эцэст нь гэртээ 6 сарын 27-нд ирж, гэр бүл, найз нөхөд түүний эсэн мэнд ирэхийг хүлээж харж байсан хүмүүстэйгээ мэндчилэн уулзалдсан юм. 

"Маш  их сэтгэл хөдөлсөн. Одоо ингээд харахад ямар том амжилтын ард гарсан бэ гэж бодогдож байна. Би өөрийнхөө хязгаарлагдмал байдал, давуу тал, сул тал гээд.. их зүйл мэдэж авсан."