Үйл явдал

ОХУ-ын Сибирийн бүс нутагт өнгөрсөн хавраас хойш 3 дахь удаагаа “Норникель” компанийн үйлдвэр байгууламжид гал гарлаа. Энд өнгөрсөн ням гарагт мөн л нефть дамжуулах хоолойд гэмтэл гарч, улмаар түлш асгаран гал авалцан шатаж байна. 

Норникель компанийн мэдээлснээр энэ удаад Таймыр дахь нефть дамжуулах хоолойд гэмтэл гарч, улмаар нисэх онгоцны түлш алдагджээ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор нийтдээ 44,5 тонн керосин асгарч, түлш дамжуулах хоолойн дэргэдэх нуурын ус руу урсчээ.

Өнгөрсөн 5-р сарын 29-нд дээрхтэй адил явдал Норильск дахь дулааны цахилгаан станцын төв шугам дагуу болж, хүрээлэн байгаа орчиндоо 20 мянган тоо түлш алдаж, 2 тэрбум долларын хор хохирол учруулсан юм. Түүнчлэн өнгөрсөн 6-р сарын сүүлээр Норникелийн Талханскийн баяжуулах үйлдвэрт мөн хортой бодис тундр тийш алдагджээ.