Үйл явдал

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа Үндэсний баяр болох Бастилийг эзэлсний ойн баярыг уламжлалт цэргийн сүрт жагсаалаар тэмдэглэх болно гэж мэдэгджээ. 1789 оны 7-р сарын 14-нд Францын арми Бастилийг эзэлж, энэ өдрөөс эхлэн Францын Аугаа хувьсгал эхэлсэн гэж тооцдог юм. 

Энэ жил Францад Бастилийг эзэлсний 231 жилийн ой тохиож байгаа юм. Хэдийгээр цар тахал дэгдэж, нөхцөл байдал өөрчлөгдөөд байгаа ч Франц орон Үндэсний баяраа уламжлалт цэргийн сүрт жагсаалаар угтахаар болжээ.

Ингэхдээ энэ удаагийн жагсаалыг COVID-19 цар тахалтай тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынханд хүндэтгэл үзүүлэн зохион байгуулах гэнэ. Франц улс цар тахалтай холбоотойгоор хоорондын аюулгүй зайгаа баримтлах журам үйлчилж байгаа учраас энэ удаагийн цэргийн сүрт жагсаалыг урьдынх шиг том хэмжээнд биш харин цомхон явуулахаар тогтжээ.