Үйл явдал

Энэтхэг Улсын Гужарат мужийн зарим хотод хүчтэй аадар бороо үргэлжилсээр байна. 406.4 мм хур тунадас орж байгаа нь цаг уурын онц байдал зарлахад хүргээд байгаа юм. Гужарат мужийн Камбалияа, Дуарка дүүрэгт цаг уурын байдал илүү хүнд байна.

Тодруулбал, өчигдөр гэхэд 482.6 мм хур тунадас унасан тухай Энэтхэгийн DDI телевиз мэдээлж байна. Бусад хот мужуудад ч бас хур тунадасны хэмжээ ихэсч байгаа юм. Коронавируст цар тахал Энэтхэг Улсад маш их гарз хохирол учруулж байгаагаас гадна цаг уурын нөхцөл байдал энэ улсын байдлыг илүү хүндрүүлж эхэллээ. Хүчтэй бороо дахин гурван өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Мужийн захиргаанаас мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байгаа юм. Одоогоор иргэд алга болсон, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: DDI TV