Үйл явдал

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Даваа гарагт мэдэгдэл хийхдээ, АНУ-д Тикток болон бусад Хятад аппликейшний хэрэглээнд хориг тавихаар төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. “Fox News”-ийн сэтгүүлч Лаура Инграхамтай ярилцах үедээ энэ ажил дээр маш анхааран чухалчилж байгаа тухайгаа дурдсан байна.

Тус улсын зүгээс Хятад аппликейшнээр дамжуулан БНХАУ-ын эрх баригчид улс төрийн болон тусгай мэдээллүүдийг тагнаж байх магадлалтай гэж үзэж байгаагаа хэд хэдэн улаа илэрхийлж байсан. Майк Помпео хэлэхдээ

“Хэрвээ БНХАУ-ын коммунист намд хувийн мэдээллээ алдмаар байгаа л бол Хятад аппликейшинг татаарай”

хэмээн анхааруулжээ. Харин БНХАУ-ын хувьд дотооддоо олон улсын өргөн хэрэглэдэг Google, Youtube, Facebook зэрэг олон аппликейшнүүдийг хорьсон байдаг.  Эх сурвалж “CNN Business” энэ талаар “Тикток”-ын талаас мэдээлэл авахыг хүссэн боловч хариу өгөөгүй байна. Энэтхэг Улсын хувьд иргэдийн хувийн мэдээллийг алдагдуулж байгаа гэсэн хэд хэдэн гомдлын дагуу Хятадын 50 гаруй аппликейшинг эх орондоо хэрэглэхийг хориглож эхэлсэн. АНУ болон БНХАУ хоорондоо үндэсний аюулгүй байдал, худалдаа технологийн тал дээр асуудалтай байгаа энэ үед АНУ-ын талаас ийм төрлийн мэдэгдэл хийлээ.

Эх сурвалж: CNN