Украинд Оросын талыг баримтлагч улс төрч Виктор Медведчукийг баривчилжээ

Улс төр

Украины тал түүнийг Оростой олзлогдсон Украинчуудаар солих санал тавьсан ч Кремль Медведчуктай холбоотой асуудлыг анхааралдаа авч, цаашид харзнах болно гэжээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песковын ярьснаар Украинд саатуулагдсан Виктор Медведчук нь Оросын иргэн биш, тиймээс түүний хувь заяа хэрхэх нь угтаа бол Кремльд хамаагүй хэрэг гэжээ. Тиймээс Киевийн тал Оросын талыг баримтлагч улс төрчийг Украины олзныхноор солихоор санал тавьж байгаад өгөх хариулт одоогоор алга байгааг ч тэмдэглэж байна.

Песков энэ талаар хэлсэн үгэндээ үнэндээ Виктор Медведчук түүний хувь заяаг шийдвэрлэхэд Оросын талыг оролцуулах хүсэлтэй үгүйг ч бид мэдэхгүй байна гэжээ. Тэгвэл Медведчукийн эхнэр Оксана Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан түүний нөхрийг нэн даруй суллахыг хүсчээ.

Виктор Медведчукийг Украинд төрд тэрсэлсэн хэрэгт буруутган, гэрийн хорионд аваад байсан ч тэрээр өнгөрсөн 2-р сарын сүүлээр зугтжээ. Тэрээр цэргийн хувцас өмсөн хилээр зугтахыг завдах үеэр саатуулагдсан байна.