Үйл явдал

Норвеги Улсад манай улсын адил, 6,7,8-р сард зуны улирал болдог. Энэ улсын Оппланд мужийн Ютэнхаймэн бүсэд энэ сарын эхний хэдэн өдөр цас орсон байна. Цаг агаар +6 градус орчим сэрүүвтэр байгаа юм байна. 

Оппланд муж нь Норвегийн төв хэсэгт оршдог. Зуны улиралд цас орж байгаа нь олон иргэдийг гайхшруулсан сонирхолтой үзэгдэл боллоо. Зарим иргэд 1800 метр өндөртэй ууланд гарч, энэ сонирхолтой үзэгдлийг өөрийн биеэр мэдэрч байна.  Ууланд гарсан нэг иргэн сэтгүүлчтэй ярилцан,

“Зуны улиралд цас орно гэдэг тэр бүр тохиохгүй учраас цагийг хөгжилтэй өнгөрөөж байна. Хэдий зун ч гэлээ ганцхан удаа цас орж байгаа нь үнэхээр сонирхолтой байна шүү”

хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.