Үйл явдал

Герман Улсын Тунис хотод малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг эсэргүүцэгч хэсэг иргэд махны үйлдвэрийн урд жагсаал хийж байна. Жагсаалд ойролцоогоор 25 иргэн оролцож байна.  Тэд энэ жагсаалыг “амьтны хүнс үйлдвэрлэлийн эсрэг хамтдаа тэмцэе” гэсэн уриан доор явуулж байгаа юм.

Европын орнуудад мал нядалгааны газар болон махны үйлдвэрүүдэд коронавируст халдварын дэгдэлт өндөр байгаа. Тэмцэгчдийн зүгээс халдвар анх дэгдсэн шалтгаан нь иргэд малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй шууд холбоотой гэж үзэж байгаа юм. Тиймээс мал нядалгааны газруудыг хаахыг шаардан, жасгаал тэмцэл өрнүүлж байна.