Үйл явдал

Өнөөдрийн байдлаар Арабын нэгдсэн Эмират Улс дэлхийн 70 орчим улсад 1 сая кг тусламжийн хэрэгслийг цар тахалтай тэмцэхэд зориулан илгээжээ.  Сүүлийн үед Перу Улсад коронавируст халдварын нөхцөл байдал ихээхэн муудсаар байна. 

Перу Улс нь дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн зургаа дахь улсаар нэрлэгдэж байгаа. Энэ Улсад Арабын нэгдсэн Эмират Улсаас халдвар хамгааллын хэрэгслийн тусламж илгээжээ.

Өчигдөр Арабын нэгдсэн Эмират Улсаас таван мянган кг халдвар хамгааллын хэрэгслийн тусламжийг Перу Улс руу явууллаа. Энэхүү тусламжийн хэрэгсэл нь ойролцоогоор 5 мянган эрүүл мэндийн ажилтанд хүрэлцэхүйц хэмжээний хэрэгсэл гэдгийг Арабын зүгээс онцоллоо. Перу Улсын Лима хот дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Жассим Сайф Аль Шамси энэ тухай

“Арабын нэгдсэн Эмират Улс дэлхийн бүх өнцөг булан бүрт хүрч ажиллаж байгаад баяртай байна. Энэ тусламж нь бидэнд нэг дэлхийн иргэд хүнд цаг мөчид харилцан тусалж, аюулт цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх зориг өгч байна”

хэмээн ярьжээ. Үүнээс гадна тэрээр энэхүү тусламж нь хоёр улс ямар ч цаг мөчид харилцан туслах сэтгэлтэй гэдгийг харуулж байна хэмээн онцоллоо.