Үйл явдал

Турк Улсад коронавируст халдварын нөхцөл байдал сайжран хөл хорио, онц байдлын дэглэмийг сулруулан хоолны газрууд эргэн нээгдсэн. Анкара хотын нэгэн хоолны газарт иргэд хоорондоо зайтай байхыг анхааруулах зорилгоор “чихмэл панда”-г нэг суудлын зайтай байрлуулсан байна. Франц Улсад кинотеатрт “минион” байрлуулсан байсан тухай манай сайт мэдээлж байсан.

Энэ мэтчилэн улс орнууд чадах чинээгээрээ халдвараас урьдчилан сэргийлж, эдийн засгаа сэргээж байна. Өнөөдрийн байдлаар Турк Улсад коронавируст халдварын 20 мянга гаруй тохиолдол идэвхтэй халдвартай эмчлэгдэж байна.