Үйл явдал

Өчигдөр Тайланд Улс хөл хорио онц байдлын дэглэмийг сулруулан тавдугаар зэрэг рүү шилжсэн. Энэ ажлын хүрээнд сургуулиудын үйл ажиллагаа эргэн нээгдэж, хүүхдүүд хичээлдээ явж эхэллээ. Тайландын сургуулиуд онц байдлын дэглэмээс шалтгаалан сар гаруй хугацаанд хаалттай байсан. Өчигдөр Тайланд Улс онц байдлын дэглэмийг тавдугаар зэрэг рүү шилжүүлэн зарим нөхцөлтэйгөөр олон улсын нислэгээ эхлүүлсэн.

Үүнээс гадна сургуулиудын үйл ажиллагаа нээгдэж байгаа нь сурагчид болон асран хамгаалагчдын хувьд сайхан мэдээ болж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа сургуулиуд энгийн үеийнхээс өөрөөр, халдвараас сэргийлэх үүднээс хэд хэдэн тусгай дүрэм журмыг баримталж байна. Үүнд сургууль болон анги танхимын хэмжээнээс хамааран өдөрт хэдэн сурагч ирэх тоог зааж, сурагчдыг шинжилгээнд хамруулан аюулгүй байдлыг хянан халуун шалгах, амны хаалт зүүх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Энэ Эрүүл мэндийн сайдын тушаалаар дөрвөн мк.в талбайд нэг л хүн зорчих байдлаар хүн хоорондын зайг баримталж, нэг ангийн сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлж эхэлжээ.