“Apple” компаниас Дэлхийн программ хөгжүүлэгчдийн ээлжит хурлын товоо зарлалаа 

Технологи-360

Дэлхийн өнцөг булан бүрээс Apple-ийн хөгжүүлэгчдийн жил бүр цуглардаг конференц ирэх 6-р сарын 6-наас 10-ны хооронд цахимаар явагдахаар болсон байна. Гэхдээ Apple Park-т 6-р сарын 6-ны өдөр компанийн зүгээс биеэр хөтөлнө гэдгээ ямартаа ч дуулгажээ.

“Apple” компаниас жил тутам зохион байгуулдаг Дэлхийн аApple app хөгжүүлэгчдийн  хурал /WWDC 2022/ ирэх зургаадугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд болно гэж мэдээллээ.

33 дахь жилдээ зохион байгуулах  арга хэмжээнд дэлхийн шилдэг программ хөгжүүлэгчид оролцож, “Apple” компанийн үйлдлийн системийн хөгжилд гол анхаарлаа хандуулж мөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг юм.

Өнгөрсөн жил тус компаниас FaceTime-ийг дэмжих ШэйрПлэй, AppleWallet-д ID-нуудыг дижитал хэлбэрээр хадгалах, айПад-ын үйлдлийн системийг дэbжих вижит, iCloud-ийн нэмэлт төлбөртэй үйлчилгээниa шинэ хамгаалалтын тохиргоонууд зэрэг хөгжүүлэлтийн сайжруулалтаа танилцуулсан юм.Гэхдээ дан ганц программ хангамжийг танилцуулаагүй, шинэ Мак Про, HomePod-ийг анх удаа олон нийтэд толилуулж, шинэчилсэн iMacs, iPad Pro хувилбаруудаа ч харуулсан байна.

Ямартаа ч ирэх 6-р сард болох хуралд шинэ M2 процессорыг танилцуулж магадгүй гэсэн шум яваад эхэлжээ.