Үйл явдал

Азийн орнуудад коронавируст цар тахалтай холбоотой хөл хорио онц байдлын дэглэмийг сулруулан, эдийн засгаа дэмжин ажиллахад анхаарч байна. Энэ ажлуудын хүрээнд Япон Улсад зуны амралтын бааз, ресортуудын үйл ажиллагааг эхлүүлэн тусгай үзүүлбэрүүд үзэгчтэй зохион байгуулагдаж эхэллээ.

Японы Фукушима муж нь зуны улиралд “Hula” шоу үзүүлдэгээрээ алдартай. Бусад улиралд ч бас тогтмол үйл ажиллагаа явуулдаг амралтын газар коронавируст цар тахлын улмаас 3 сар гаруй хаалттай байсан. Зурагт харагдаж байгаа үзүүлбэрийг Фукушимагийн Иваки хотын Хавай ресортод үзүүлж байна. Хавай ресорт 4-р сарын 8-наас эхлэн хаалттай байсан.

Өчигдрөөс эргэн үйл ажиллагаагаа эхлүүлэн амрагчдад галт үзүүлбэр, арлын бүжгэн үзүүлбэрийн тоглолт хийж байна. Бүжигчин охидын алдарт “Hula Girls” хэмээх бүжгийг үзүүлэхдээ аюулгүй байдлаа хамгаалахын тулд нүүрний хаалт зүүн бүжиглэж байгаа юм. Үзэгчдийг тоглолтын хэсэг рүү нэвтрэн орохоос өмнө хоёр удаа халууныг нь шалган оруулна. Одоо хийгдэж байгаа үзүүлбэрүүд өмнөх үеийнхтэй харьцуулахад цаг хугацааны хувьд богиноссон байгаа.

Үүнээс гадна хоорондоо зайтай суух дүрэм журмыг баримталж байна. Тоглолтод орж байгаа жүжигчин, үзүүлбэр үзүүлэгчдийг коронавируст халдварын шинжилгээнд хамруулж халдваргүй болох нь батлагдсанаар тоглолтоо явуулж байгаа тухай эх сурвалжид онцолжээ.