Үйл явдал

Бельги Улсад коронавируст халдварын улмаас аялагчдын анхаарлыг татдаг эртний барилгууд хаалттай байгаа. Оюутан залуусыг шалгалтдаа бэлдэхэд зориулан зай талбай ихтэй энэ барилгуудыг эргэн нээжээ.  Зөвхөн аялагчид тусгай тасалбар аван нэвтэрдэг байсан Бельги Улсын 13-р зуунаас хойш оршин тогтнож байгаа эртний барилгууд анх удаа сурагч болон оюутнуудад үүд хаалгаа нээж байна.

Ингэснээр эртний барилгууд анх удаа хичээллэх танхим байдлаар ашиглагдаж байгаа тухай эх сурвалжид онцолсон байна. Маш олон сурагчдаас шалгалтад бэлдэхэд гэртээ суух нь таатай биш байгаагаа мэдэгдэн ямар нэгэн байдлаар зохицуулах арга хэмжээ авахыг хүссэн байгаа юм. Хүсэлт гаргасан оюутан сурагчдын дундаас хичээллэх байр нэн шаардлагатай байгаа эхний 2 зуун сурагчийг энд хичээллүүлж байна. Сурагчдын хувьд ийм гайхалтай түүхэн газар хичээллэх боломж гарсан нь үнэхээр сайхан байгаагаас гадна ийм орчинд илүү анхаарлаа төвлөрүүлэн хичээллэж чадаж байгаа тухай сэтгэгдлээ хуваалцжээ.