Үйл явдал

Цар тахлын хүнд нөхцөлд дэлхийн олон орон бололцоотой зүйлсээрээ бие биедээ тус хүргэсээр байна. Өнгөрсөн Баасан гарагт Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрнаас АНУ руу халдвар хамгааллын хэрэгсэл илгээлээ.

Дэлхийд нөхцөл байдал нь хамгийн хүнд байгаа Улс бол Америк. Энэ улсад илгээсэн халдвар хамгааллын хэрэгсэл дунд 1.3 сая амны хаалт, 100 мянган гулгадаггүй оймс зэргийг хандивласан байна. Вьетнам Улсад суугаа АНУ-ын Бүрэн эрхт элчин сайд эдгээр хамгааллын хэрэгслийг хүлээж аван АНУ руу илгээх болсон тухай Вьетнамын телевизүүд мэдээллээ.