Үйл явдал

Франц Улсад далайн эрэг дээр иргэдийг цар тахлаас хамгаалах дүрэм журмыг мөрдүүлэн анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байхаар морьт харуулууд ажиллаж эхэлсэн байна. Морьт харуулууд аюулгүй байдлыг сануулахын зэрэгцээ аялал жуулчлалын тал дээр шинэлэг сонирхол татам байгаа тухай иргэд ярьж байна.

Далайн эрэг дээр ажиллах морьт харуулууд нь зуны турш эргийн аюулгүй байдлыг хянаж, амарч байгаа иргэдэд цар тахлаас хамгаалах анхааруулга сануулгыг өгч байх зорилготой. Эргээр амарч байгаа иргэдийн хувьд энэхүү арга нь шинэлэг, иргэдэд хэрэгтэй маш зөв ажиллагаа гэдгийг хэлсэн байна. Үүнээс гадна хүүхдүүдэд морьтой харуул байгаа нь ихэд сохирхлыг нь татаж, хүн ба байгалийн мэдлэгт нэмэр болж байгааг хэллээ. Хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нарын хувьд ч хөгжилтэй шинэлэг ажил болж байгааг  хэлсэн юм. Тодруулбал энэ эрэг дээр ажиллаж байгаа нэгэн морьт харуул,

“Морь унангаа иргэдэд эелдэгээр анхааруулга өгөх нь их сонирхолтой, өмнө нь хийнэ гэж төсөөлж байгаагүй сайхан ажил байна”

хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.