Үйл явдал

Дэлхийн хэмжээнд нэн шаардлагатай байгаа ажлуудын нэг бол ковид-19 халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авах хэмээн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди онцоллоо. Олон Улсын вакцины холбоо 50 орчим улсад коронавирусний эсрэг вакцин гарган авах ажлыг эхлүүлээд байгаа.

Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди “Энэтхэг Улс нь дэлхийн хэмжээнд ийм хүнд цаг үед заавал туслалцаа үзүүлэх шаардлагатай” хэмээн 15 сая доллар Олон улсын вакцины холбоонд хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Үүнээс гадна бид энэ ажилд тэргүүн үйлдвэрлэгчдийн нэг байх ёстой гэж онцолсон байна. Тэрээр Энэтхэг Улс нь дэлхийн хүүхдүүдийн 60 хувийн дархлааг дэмжих ажилд хувь нэмрээ оруулсан азтай улс болохыг дурдсан. Энэ туслалцаа нь зөвхөн бусдад  ч биш бид өөрсдөдөө ч тусалж байгаа хэрэг болохыг Нарэндра Моди хэллээ. Энэтхэг Улсын хувьд дэлхийн хамгийн олон хүн амтай улс. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал Энэтхэгт хязгаарлагдмал байдагаас иргэд нь дархлаа ямар чухал болохыг ихээхэн үнэлдэг орон юм.