Үйл явдал

Испани Улсад 150 зорчигч тээвэрлэн явсан хурдны галт тэрэг гүүрэн дээр осол гаргасан машинтай мөргөлджээ. Ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан байна.

Хурдны галт тэрэгний осол нь гүүрэн дээр гарсан машины ослоос үүдэлтэй юм байна. Цагт 250-300 км хурдлах хурдны гал тэрэг нь тухайн үед 250 км цагийн хурдтай явж байжээ. Өчигдөр орой гарсан ослын үеэр 2 иргэн гэмтэл аван нас барсан байна. Замора хотын Ла Хинестад энэ хэрэг гарсан. Осолд өртсөн машин галт тэрэгний зам руу орсны улмаас Мадридыг чиглэн явж байсан галт тэрэгтэй мөргөлдсөн гэж үзэж байнаМашин барьж байсан 89 настай жолооч, мөн галт тэрэгний жолооч нас амь насаа алджээ.