Үйл явдал

Тайланд Улс эрхэмсэг хатан Сутидагийн төрсөн өдрөөр маш олон баярын мэндчилгээ, буяны ажил өрнүүлэн өнгөрүүллээ. Тайланд Улс даяар хатны төрсөн өдрийг олон нийтийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр улсын хэмжээнд маш олон буяны үйл ажиллагаа болж, олон муж хотоос баярын мэндчилгээ ирсэн байна.

Онцолбол, Хааны ордны гишүүд, ажилчид, Засгийн газрын гишүүдээс төрсөн өдрийн мэндчилгээ явуулж өнгөрчээ. Зарим иргэд хандив өргөн хатанд төрөл бүрийн бэлэг илгээжээ.

Чианг Рай мужид байгаль хамгаалагчдын армийнхан хааны угсааны хөгжлийн төслийн хүрээнд, эрхэмсэг хатны төрсөн өдрөөр өндөр өвс тариалсан байна. Өндөр өвс тариалах тогтсон уламжлалыг Бумибол Адулядэж хааны үеэс хөрсийг нөхөн сэргээх техникийн дагуу хийж эхэлсэн. Хааны гэр бүлийн гишүүдийн төрсөн өдрөөр болдог өөр нэг онцлох сайн үйлсийн аян нь цусаа хандивлах юм. Тайландын 100 гаруй бүс нутагт, эрх баригчид, цагдаа цэргийн хүчнийхэн, сайн дурынхан цусаа хандивлан өнгөрүүлжээ.