Үйл явдал

Таиландын ЭМЯ-ны сайд ноён Анутин Чарнвиракул вакцин гарган авч байгаа Бионэт-Азиа компанид хулганы бие дээр явагдаж буй туршилтын үйл явцтай танилцжээ. Айлчлалын дараа тэрээр, вакцин гаргах ажил тийм ч удахгүй амжилт олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр ирэх долоо хоногт хулганы бие дээрх туршилтын үр дүн болоод эсрэг биет үүссэн эсэхийг мэдэх боломжтой гэдгийг мэдэгдлээ. Хэрвээ энэ туршилт амжилттай явагдвал, вакцины дараа дараагийн үйл явцыг хурдан хугацаанд цаг алдалгүй явуулах тухай мэдэгдсэн байна. Тэрээр туршилтууд амжилттай явагдан, вакциныг гарган авч чадвал Тайланд Улс дэлхийд анагаахын салбараараа хэр чадварлаг болохоо харуулах боломжтой хэмээн онцоллоо. Үүнээс гадна эдийн засгийн хувьд Таиландын Засгийн газраас шаардлагатай бүх туслалцааг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна. Вакцин гарган авч байгаа Био-Нэт Азиа компанийн зүгээс одоо явагдаж байгаа хулгана дээрх туршилт амжилттай байвал цаашдын төлөвлөгөөт туршилтууд хуваарийн дагуу явагдан, ирэх оны эхээр хүн дээрх туршилт хийгдэнэ хэмээн мэдэгджээ.