Дани Улс Гренландын нутгийн уугуул иргэдээс албан ёсоор хүлцэл эржээ

Үйл явдал

Дани улс Гренландын нутгийн уугуул иргэдээс албан ёсоор хүлцэл эржээ. Данийн ерөнхий сайд нутгийн уугуул инуит иргэдийн төлөөлөл болох 6 хүнээс улсынхаа төр засгийн нэрийн өмнөөс хүлцэл эрсэн байна. 

Одоогоос 70 жилийн тэртээ эдгээр хүмүүс нутгийн уугуул иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөрт хүчээр хамрагдан, гэр бүл нутаг орноосоо салжээ. Тухайн үед бяцхан хүүхдүүд байсан инуитын төлөөлөл болсон 6 хүн гэр бүл, нутаг орноосоо хол газарт очиж, нийгмийн туршилтад хамрагдсан ч сүүлд тэрхүү хөтөлбөрийг зогсоосны улмаас хувь заяаны эрхэнд хаягдсан юм. Ийнхүү хаягдсан хүүхдүүдийг эцэг эхэд нь эргүүлэн өгөөгүй харин хүүхдийн асрамжийн газарт шилжүүлжээ. Гренландын нутгийн уугуул инуит хүүхдүүд эцэг эхтэйгээ дахин хэзээ ч уулзаагүй байна.