Маргааш өдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурна

Цаг агаар

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 03 сарын 11-ний 20 цагаас 03 сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө  зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0 градус орчим байна.

2022 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 14, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/