Үйл явдал

Дэлхийн ихэнх улсад цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байгаа. Хөл хорио нь маш олон эерэг талтай боловч зарим улсад сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Үүний нэг жишээ Бүгд Найрамдах Фижи Улсад хөл хорио тогтоосноор гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдсэн тухай энэ улсын цагдаагийн байгууллагууд мэдэгджээ.

3-р сарын 19-нөөс эхлэн Фижи Улсад коронавирусний цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосон байна. Энэ хугацаанаас хойш гэмт хэргийн тоо өмнөх үеэс 36 хувиар нэмэгдсэн тухай цагдаагийн генерал Стивен Цилихо мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь ковид-19 цар тахлын заалт, дүрэм журмыг зөрчиж байгаа иргэд их байгаатай ч холбоотой тухай тэрбээр онцолсон байна. Үүний зэрэгцээ зарим гэмт хэргийн тоо өмнөхөөсөө буурсан үзүүлэлт ч байгаа юм. Түүнчлэн мансууруулах бодистой холбоотой хэргийг бууруулах тал дээр анхааран ажиллах зорилт тавьж байгаа тухай Цагдаагийн генерал Стивен мэдэгдлээ.