Үйл явдал

Дани Улсын өмнөдийн их сургуулийн эрдэмтэд ковид-19-ыг бүрэн илрүүлэх бүтэн автомат робот бүтээсэн байна. Шинжилгээ өгөхийг хүсвэл робот дээр кодны шошго тавьж тамгалснаар дээж авах үеийн бүх гар ажиллагааг зохицуулах боломжтой юм байна.

Энэхүү шинэ технологи нь эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалахаас гадна ажиллах хүчин шаардахгүйгээрээ давуу талтай юм. Тиймээс робот зохион бүтээгчдийн зүгээс дэлхий даяараа үүнийг хэрэглэн эрүүл мэндийн ажилтнуудаа аюулаас хамгаалаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Зохион бүтээгчид цар тахлын эсрэг ямар нэгэн өөрсдийн хийж чадах зүйлээрээ дэлхийн орнуудад тус болохын тулд энэ санааг олж хэрэгжүүлсэн тухайгаа ярьжээ. Робот зохион бүтээх ажил эхлээд 4 долоо хоног болж байгаа юм.

Цаашдаа роботыг зөөвөрлөн явахад илүү амар хялбар байх тал дээр түлхүү ажиллаж олон оронд нийлүүлэх бодолтой байгаа тухай энэ ажлыг санаачлагч мэдэгдсэн байна. Зураг дээрх роботоос гадна өөр илүү том робот Одэнс мужид байгаа тухай эх сурвалжид онцолжээ. Зохион бүтээгчдийн баг энэ зуны сүүл гэхэд робот бүрэн бэлэн болно хэмээн мэдэгдсэн байна.