Үйл явдал

Иран Улсын нефть зөөвөрлөх усан онгоцнууд Венесуэл Улсад ирсэн байна. Венесуэл Улс хэдийгээр өөрийн газрын тосны асар их нөөцтэй ч хомсдолын улмаас нэг сая гаруй баррель нефтийг Иран Улсаас авахаар болжээ. 

3-р сарын дундуур Ираны боомт Шахид Ражаяас 43 сая литр шатахуун тээвэрлэсэн гарсан Ираны Fortune усан онгоц Каракасаас баруун зүгт байрлах Эль Палитод 5-р сарын 24-ний Ням гарагийн орой ирсэн гэж “TankerTracker”-аас мэдээлсэн байна. Венесуэлийг зорьсон Форэст хэмээх усан онгоц өнгөрсөн Бямба гарагт Карибийн тэнгисрүү орж иржээ. Бусад гурван Пэтүниа, Факсон, Ковэлл хэмээх онгоцнууд Венесуэлийг чиглэсэн аяллаа үргэлжлүүлсээр байна. АНУ-ын зүгээс хоёр улсад Венесуэлийн усан болон агаарын армиар хүргэлтийг хянах хориг тавьсан хэмээн мэдэгдсэн. Энэ тухай Ираны талаас АНУ хөндлөнгөөс оролцох шаардлагагүй хэмээн мэдэгдсэн юм байна. Венесуэл Улс нь дэлхийн хамгийн том нефтийн нөөцтэй орнуудын нэг боловч цэвэршүүлсэн нефтиэр дутмаг. Энэ улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн зүгээс Иран Улсын ерөнхийлөгчид ихээхэн талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Мадуро “Венезуэл болон Иран улс нь Хойд Америкийн империализмын өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй хувьсгалт ард түмэн юм” хэмээн мэдэгдсэн тухай Ираны ВТВ-ээс мэдээлжээ.