Үйл явдал

Испани Улсын 12 Октубрэ эмнэлгийн гадаа эмч нар эсэргүүцэл зарлан жагсаж байна. Тэд коронавируст цар тахлын үеэр түр хугацаагаар эмнэлэгт ажиллаж байсан эмч нарыг төлөвлөгөөт хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллуулж үндсэн ажилтан болгож авахыг шаардаж байгаа юм байна.

Испани Улсын Эрүүл мэндийн яамны сайдын хэлснээр 52 мянга орчим эрүүл мэндийн ажилтан вирусний дэгдэлтийн үеэр халдвар авсан. Үүнээс гадна эмнэлгийн байгууллагууд цар тахалтай тэмцэх хангалттай тоног төхөөрөмжөөр дутмаг байгаа тухай жагсагчид онцолсон байна. Жагсаж байгаа эмч нар нийтийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга барил ямар дутмаг байгааг тахлын үеэр анзаарсан тухайгаа мэдэгджээ.