Оросын олигархуудын өмч хөрөнгийг битүүмжилж эхэлжээ

Үйл явдал

ОХУ-ын эсрэг Барууны улс орнуудын зүгээс тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд Оросын баян чинээлэг давхаргынхан, олигархууд өртөж, тэдний гадаад улс орон дахь өмч хөрөнгө хураагдан битүүмжлэгдэж болзошгүй байна. 

Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас Оросын тэрбумтнууд болох Сечин болон Усмановын тансаг зэрэглэлийн далбаат хөлөг онгоцыг хураажээ. “Роснефть” эрчим хүчний компанийн тэргүүн Игорь Сечины 88 метрийн урттай “Amore Vero” хөлгийг Францын хил гаалийнхан Марсель хотоос холгүй саатуулжээ. Энэ хөлөг Газрын Дундад тэнгисийн Ла Сьота боомтод өнгөрсөн 1-р сард ирж, 4-р сарыг хүртэл засварт орох ёстой байжээ. Түүнчлэн Германд Оросын бизнесмен Алишер Усмановын эзэмшил болох 156 метрийн урттай Дилбар хөлгийг битүүмжилжээ. Дэлхийн хамгийн томд тооцогдох моторт далбаат хөлөг 600 сая долларын үнэтэй юм. Тэгвэл Оросын баячуудын 5 супер-хөлгийг Оросын эсрэг хориг үйлчлээгүй байгаа Мальдив болон Монтенегро луу шилжүүлжээ.