Үйл явдал

Их Британийн Лондонгийн эзэнт гүрний коллежийн өвчний онолын багийнхан коронавируст халдвар алга болтол асар их хугацаа шаардлагатай хэмээн анхаарууллаа. Ялангуяа АНУ-д энэ анхааруулга нь ихээхэн хамааралтай юм байна.

Учир нь АНУ-ын иргэдийн 4 хувь нь коронавируст халдвараар өвчилсөн байгаа юм. Үүнээс Нью-Йорк мужийн иргэдийн 16.6 хувь нь, Калифорни мужийн иргэдийн нэг хувь нь, Мейн мужид иргэдийн нэгээс бага хувь нь халдвар авсан байна. Их Британийн Лондонгийн эзэнт гүрний коллежийн өвчний онолын багийнхны хэлснээр

“Бидний тооцооллоор АНУ халдварын эсрэг үйл ажиллагааг хангалттай хяналтдаа аваагүй байна”

хэмээсэн байна. Үүнээс гадна үр дүнтэй нэмэлт арга хэмжээ авахгүй бол одоогийн хөл хориог суллахаас болгоомжлох хэрэгтэй гэдгийг сануулжээ. Тэдний зүгээс ердөө хэдхэн муж л тахлыг хяналтдаа авсан хэмээн дурдсан байна. Үүнд Монтана, Хавай, Вёомин, Аляск, Баруун Виржин, Вермонт, Айдахо, Хойд Дакот, Мейн зэрэг муж багтжээ.