Үйл явдал

Британи Колумбын Засгийн газраас орон гэргүй 200 гаруй иргэнд зочид буудлын өрөөнөөс түрээслэн өгч мөн давхар эдийн засгийн хямралд өртөөд байгаа зочид буудлуудыг дэмжиж байгаа юм. Энэ долоо хоногт мужийн хууль тогтоогчид тахлын дэгдэлтийн үеэр гудамжинд амьдардаг орон гэргүй иргэдийг хамгаалах зорилгоор Виктория дахь Комфорт Инн зочид буудлын түрээсэнд 18.5 сая долларыг төлсөн байна.

Одоогоор 289 орон гэргүй иргэн цар тахлаас айх аюулгүй амьдрах газартай болжээ. Иргэдэд ийнхүү халамж тавихаас гадна санхүүгийн хямралд орж байгаа зочид буудалд тусалсан нь аль аль талдаа ихээхэн тус дэмээ олсон ажил байлаа. Энэхүү буудалд нэмэлтээр 65 түр өрөө гаргаж ажил нь зогсонги байгаа ажилчдад хөнгөлөлт олгосон байна. Нийгмийн хөгжил, ядуурлын бууруулах сайд Шанэ Симпмон хэлэхдээ

“Ихэвчлэн орон гэргүй иргэд шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Комфорт Инн буудал нь тэднийг амьдруулахаас гадна хоол хүнс, эрүүл мэндийн болон олон нийтийн зөвлөгөө тусламж үзүүлэх тусгай үйлчилгээ үзүүлж байгаа”

хэмээн онцлон мэдээлсэн байна. Энэ нь тэдний хувьд анх удаа орон гэргүй иргэдэд зориулан хийж байгаа ажил биш юм. Мужийн Принс Руперт хотод хуучны Раффлес Инн зочид буудлыг худалдан авч 48 нэгж бүрэлдэхүүнтэйгээр тусдаа ариун цэврийн өрөөтэй, жижиг гал тогоог багтаасан шинэ барилгыг бий болгож 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Барилга ашиглалтад орсны дараа тэнд амьдралын түвшин доогуур, хүнд нөхцөлд амьдардаг иргэд амьдрах юм байна.