Үйл явдал

Мьянмар Улсын Эрүүл мэнд, спортын сайд Өмнөд Солонгосын илгээсэн ковид-19 халдварын оношлуурыг хүлээж авлаа. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мьянмар Улсад айлчилсан нь хоёр улс хоорондоо ихээхэн сайн харилцаатай болсныг илтгэж, тэдний харилцааг улам бэхжүүлэхэд анхааран ажиллана хэмээн Мьянмар дахь Өмнөд Солонгосын Элчин сайд Ли Сан Хуа хэллээ. 

Оношлуур хүлээн авсан Мьянмар улсын Эрүүл мэнд, спортын сайд Минт Хви Ней маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Илгээмжээр ирсэн оношлуур нь 50 мянган америк доллар орчим үнэ өртөгтэй, мөн 500 мянган ам.долларын үнэ бүхий генийн шинжилгээ хийгдэг  RNA оношлуур,  52 мянган доллар бүхий Хюндэй компанид бүтээсэн 15 мянган багц зөөвөрлөн явах сорьц ашиглан шинжилгээ хийх оношлуур багтсан байгааг эх сурвалжид онцолжээ.