Үйл явдал

Малайзын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тусгаарлалтад орж байгаа иргэд төлбөрийнхөө тал хувийг өөрөө гаргахаар болж байгааг мэдэгдсэн байна.

Энэ улсын ахлах сайд Измайл Сабри Яакоб хэлэхдээ

“Энэхүү шийдвэр нь 6-р сарын 1-нээс эхлэнэ. Малайз Улсын иргэд тусгаарлалтын төлбөрийхөө 50 хувийг өөрөө төлөх бол бусад орны иргэд өөрийнхөө төлбөрийг зуун хувь даана”

хэмээн ярьсан байна. Малайзид ирж, тусгаарлалтад орох хүмүүс тусгаарлалтын төлбөрөө төлөх нь үнэн гэсэн хуулийн дагуу бичигт гарын үсэг зурах шаардлагатай юм байна.