Үйл явдал

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны нийслэл Кабул хотын төрөх эмнэлэгт гарсан халдлагын үеэр 24 хүүхэд, эмэгтэй амь насаа алдаж маш олон дөнгөж төрсөн нялхас бэртэл авсан. Төрөөд удаагүй Амина хэмээх бяцхан охин халдлагын үеэр ээжийгээ алдан хөлдөө 2 удаа буудуулсан байна. 

Аминагийн аав хэлэхдээ

“Эмнэлэгт намайг ирэхэд эмэгтэйчүүд хонгилд буудуулсан байсан. Тэгээд эхнэр рүүгээ залгах үед тэр надаас “Амиа золиослогч бөмбөг тавьж байна уу” хэмээн асуусан. Би эхнэрийгээ сандраахгүйн тулд бөмбөг тавиагүй ээ. Гадаа халдлага болж байх шиг байна. Гэхдээ ямар нэг газар олоод нуугдаарай гэж хэлсэн. Би утсаа таслаад нэг буутай этгээдийг дагаж явсан. Тэгээд би эхнэрийгээ буудуулсан байдалтайгаар олсон. Эхнэр маань буудуулсан байсан ч дөнгөж төрсөн охиноо тэвэрсэн байсан”

хэмээн ярьжээ. Түүний эхнэр хөлдөө болон зүрхэндээ буудуулж амь насаа алдсан юм. Аминагийн ээжээс гадна зургаан нялхсын ээж халдлагын үеэр амь үрэгдсэн байна. Харин Амина хөлдөө хоёр удаа буудуулсны улмаас хагалгаанд орох шаардлагатай болж, азаар хагалгаа амжилттай болжээ. Эмч нар охиныг том болоод алхаж чадаасай хэмээн хүсч байгаагаа ярьжээ.