Үйл явдал

Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Украйн Улсын Владимировка тосгоны ойр орчим буюу Чернобыл хэсгийн ойд гал түймэр гарчээ. Тус гал түймэр нь ойролцоогоор 203 мянган мкв талбайг эзлээд байна. 1986 оны Чернобылын цөмийн гамшгийн голомтыг 2600 орчим километр квадрат газар эзэлдэг. 1986 онд Чернобылын гамшиг тохиолдсоноос хойш тус хэсгийн газрыг байгалийн хэвээр нь үлдээсэн.

Тэр үеэс хойш гал түймрийн осол тийм ч түгээмэл гардаггүй байжээ. Өнгөрсөн Бямба гарагт Украйн улсын Байгаль орчны хяналтын албаны дарга Егор Фирсов

“Галын төв хэсэгт цацрагийн хэмжээ ердийн төвшнөөс 16 дахин их байсан”

тухай ярьжээ. Харин Ням гарагт цацрагийн төвшин хэвийн хэмжээнээс хоёр дахин их болсон тухай Чернобыл хэсгийн захирагч Ярослав Ямельяненко мэдэгджээ. Даваа гарагийн өглөө Украйн улсын Онцгой байдлын газраас мэдэгдэхдээ

“Нийслэл Киев хотод цацрагийн хэмжээ хэвийн байна. Одоогоор 140 орчим ажилчид галыг унтраахаар ажиллаж байна”

хэмээн мэдэгдлээ.