Үйл явдал

Дөрөвдүгээр сарын 5-нд Франц улсын хоёр иргэн гэнэтийн халдлагад өртөж, хутгалуулсан байна. Мөн тэднээс гадна таван иргэн хүнд гэмтэл авчээ. Франц Улсын дотоод хэргийн сайд энэ явдлыг террорист үйлдэл гэж үзсэн байна. Гэрчүүд хэлэхдээ "Гэмт этгээд Греноблын ойролцоох Романс-Сюр-Изерэ хотод байрлах ороодог тамхины газар дайрч орсон.

Улмаар Ороодог тамхины газрын эзнийг болон үйлчлүүлэгчдийг хутгалсан хэмээн ярьжээ. Гэмт этгээд баривчлагдахаасаа өмнө өөр хоёр ч дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг айлган сүрдүүлсэн тухай зарим сайтууд мэдээлсэн байна. Прокурорын мэдээлснээр “Сэжигтэн нь тус хотод амьдардаг гуч орчим настай Суданы дүрвэгч юм. Тэр баривчлагдах үедээ өвдөглөж суугаад Араб хэлээр залбирал үйлдэж байгааг нэг залуу анзаарсан" хэмээжээ. Харин Франц улсын Цагдаагийн ерөнхий холбооноос мэдээлэхдээ, уг сэжигтэн нь халдлага үйлдэхээсээ өмнө өөрийгөө хөнөөлгөхийг цагдаагаас гуйсан тухай ярьжээ. Терроризмтэй тэмцэх прокурорууд террорист аллагын хэрэгт мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн гэдгээ мэдэгджээ. Франц Блю мэдээллийн вэб сайтаас халдагчийг өмнө нь цагдаагийн байгууллагат бүртгэгдэж байгаагүй тухай мэдээлсэн байна.