Үйл явдал

Экуадор улсын иргэн Омар Телло нягтлан бодох ажлаасаа гарч тариалангийн талбай болгон ашиглаж байсан жижиг газрыг дахин шинэчилж ширэнгэн ой болгожээ. Дөчин жилийн өмнө энэ газрын моддыг фермийн ажилд зориулан тайрч авдаг байв.

Энэ ширэнгэн ой нь тал тал руугаа хэдхэн метр зайтай жижиг хэдий ч олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Тэрээр хэлэхдээ

“Олон моддыг тайрч амьтад устаж байгааг харах надад хэцүү байсан. Ингээд үүний төлөө би ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн юм. Бусад тариаланчдыг ч мөн ийм зүйл хийгээсэй гэж хүсч байна. Энэ нь ойгүйжилтийг нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой”

хэмээн ярьжээ.