Үйл явдал

Дэлхий даяар эдийн засагт нөлөөлж байгаа шинэ төрлийн коронавирусээс үүдэж Британийн зарим их сургуулиудад сургалтын төлбөрөө төлөх боломжтой элсэгчид цөөхөн байгааг “БиБиСи” сайт мэдээлжээ. Британийн их сургууль хариуцсан газрын гүйцэтгэх захирал Алистэйр Яарвис “Оюутнуудад засгийн газраас эдийн засгийн туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин суралцах оюутнуудаа хязгаарлах нь чухал” хэмээжээ. Оюутнуудыг дүнгийн голчоор эсвэл бусад шалгуурыг тавьж болохыг холбогдох газруудын мэргэжилтнүүд зөвлөлдсөн байна.