Гадаад иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдүүд галт зэвсэгтэй байжээ

Эрх зүй

Өчигдөр буюу 1-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын иргэн гэмт халдлагад өртөж бусдад 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Нүүрэндээ баг зүүсэн 4-5 этгээд гар хөлийг нь хүлж зургаан цүнхэнд мөнгийг нь хийж зугтсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгалтын дүнд гэмт этгээдүүдийг олж саатуулан мөнгөн дэвсгэртүүд болон гар бууг нь хураан авчээ. Гэмт этгээдүүдэд мөнгөө Толгойт орчимд нууж байсан байна.

БНХАУ-ын иргэнийг дөрвөн хүн бүлэглэн дээрэмдсэн гэдгийг Эрүүгийн цагдаагийн газраас мэдээллээ. БНХАУ-ын иргэнийг орчуулагчийн хамт байхад нь дээрэмдсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм.

Хэргийн газраас алдагдсан 840 гаруй сая төгрөг болон нэг ширхэг галт зэвсэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Өчигдөр орой дээрмийн хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг илрүүлэн саатуулжээ. 1 сарын 3-ны өдөр гарсан энэ хэргийг хууль хяналтын байгууллага хурдан шуурхай илрүүлж шалгалтын ажиллагаа явуулж байна гэлээ. 

Хувь хүн яагаад их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан, тэрбум гаруй төгрөгтэй явж байсныг нь хэрхэн мэдэж дээрэмдсэн зэргийг мэдээллэх боломжгүй гэв. Харин "Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг хуулийн заалттай.