Үйл явдал

Италид Пүрэв гарагаас эхлэн бүх сургууль цэцэрлэг, боловсролын байгууллага 10 хоногийн хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон. Италийн эрх баригчид энэ алхмыг улс оронд нь эрчтэй газар аван дэгдэж байгаа  COVID-19 коронавирусын халдварыг зогсоохын тулд авсан. 

Италийн эрх баригчид улсынхаа иргэдэд хандан онцын шаардлагагүй тохиолдолд гадагшаа зорчихгүй байхыг, мөн хүн олноор цугларах үйл ажиллагаа, арга хэмжээнээс татгалзахад уриалж байгаа юм. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллага, тэр дундаа цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зогсоосон учраас бага насны хүүхэдтэй гэр бүлийн эцэг эхийнх нь аль нэгэнд цалинтай чөлөө олгохоор тогтжээ.