Үйл явдал

Эх газрын Хятадад COVID-19 шинэ коронавирусын тохиолдол өнөө өглөөний байдлаар 80,409-д хүрчээ. Эдгээрээс Хятадын албаны хүмүүсийн мэдээгээр 3,012 хүн нас барж, 52 мянган хүн эдгэрэн эмнэлгээс гарсан гэнэ. 

Түүнчлэн Хятадын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар улсынх нь 31 мужид COVID-19 коронавирусын халдвар илрээд байгаа юм. 

Эх газрын Хятадад нийт бүртгэгдсэн халдварын тооноос нас барсан, эдгэрсэн хүмүүсийг хасаад өнөөдрийн байдлаар манай урд хөршид 25,352 хүн вирусын халдвар авсан болох нь батлагдаад байна. Эдгээр хүмүүсээс 5,592 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Хятадад коронавирусын халдвар авсан нийт хүнээс 52,045 нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад COVID-19 коронавирусын 143 шинэ тохиолдол бүртгэгдэж, эмнэлгээс 2,189 хүн эмнэлгээс гарч, 31 хүн нас барсан байна. Сүүлийн нэг хоногт нас барсан 31 хүн бүгд Хубэй мужид байгаа юм. Тэгвэл Хубэй мужаас гадна Хятадын Жэцзян мужид 4-ний өдөр 20 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Мөн Хятадын нутаг дэвсгэрийг бүтнээр нь авч үзвэл сүүлийн 24 цагт 522 шинэ тохиолдол бүртгэгджээ.