Үйл явдал

Украины баруун хэсэгт байрлах Винники хотод 37 мянган шил архи устгалд оруулсан байна. Украины хуульзүйн сайд Денис Малюськагийн мэдээлснээр энэ нь улсынх нь түүхэнд хамгийн их архи, согтууруулах ундаа нэг дор устгасан явдал болжээ. 

Украины хуульзүйн яамны мэдээлснээр тэд нийтдээ 14 тонн буюу 37 мянган шил архийг устгалд оруулсан байна. Энэ ажлыг хэрэглэгчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд авчээ. Учир нь устгалд оруулсан архи нь хуурамч, чанар муутай архи байсан гэнэ. Шилтэй архинуудыг том саванд юүлэн, улмаар устгалд оруулжээ.