Үйл явдал

COVID-19 коронавирусын дэгдэлтийн улмаас дэлхийн тэргүүн баячууд ч мөн ихээхэн алдагдал хүлээж байна. Bloomberg агентлагийн мэдээлж байгаагаар коронавирусын халдвар дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолоос үүдэн дэлхийн тэргүүн баян эрхмүүд сүүлийн нэг хоногийн дотор 140 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. 

Тухайлбал Forbes сэтгүүлийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигддэг LVMH компанийн ерөнхий захирал Бернар Арно болон Amazon группийн тэргүүн Жефф Безос нар коронавирусын халдварын улмаас 4,8 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Испанийн бэлэн хувцасны Zara сүлжээ компанийн тэргүүн Амансио Ортегийн орлого 4 тэрбумаар буурсан бол Facebook компанийн тэргүүн Марк Цукербергийн орлого 3, 48 тэрбум доллараар буусан байна. Түүнчлэн Google компанийг үндэслэгчдийн нэг Ларри Пейж коронавирусын халдвараас шалтгаалан 2,7 тэрбум долларын алдагдал хүлээгээд байна. Түүнчлэн дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтдаг оросын тэрбумтан, Лукойл компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов 1,2 тэрбум, “Новатек”-ийн тэргүүн Леонид Михельсон 692 сая, “Лукойл”-ын дэд ерөнхийлөгч Леонид Федун 508 сая долларын алдагдал тус тус хүлээгээд байна.