Үйл явдал

Дэлхийн 30-аад улс оронд тархан дэгдээд байгаа COVID-19 шинэ коронавирусын улмаас олон улсын хөрөнгийн биржүүд дээр савалгаа үүсч, хөрөнгийн зах зээл уналттай байна. Тухайлбал Нью Йоркийн Уолл-стрит дахь хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаа буурч, хоёр жилийн өмнөх зах зээлийн уналтын үед очин, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. 

Хөрөнгө оруулагчид Америкийн эрсдэл багатай засгийн газрын бондуудад илүүтэй анхаарал хандуулж, үнэт цаасны 10 жилийн хэтийн үр өгөөжийг алдаж байна. S&P 500 индекс 3%-иар унаж, олон улсын санхүүгийн шилжүүлэг, трансакци, аялал жуулчлалын бизнестэй холбоотой үнэ цаасны ханш буурчээ. Тухайлбал Mastercard, United Airlines болон American Airlines-ын хувьцааны ханш буужээ. Өнөөдөр дэлхийн зах зээлд үүсээд байгаа бас нэгэн болгоомжлол нь Хятадаас импортолдог гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тулгарч байгаа бэрхшээл болоод байна. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол ДЭМБ-аас гаргаж байгаа анхааруулгаас шалтгаалан нэмэгдсээр байгаа юм. Энэ шалтгаанаар Dow Jones-ын индекс 900 пунктээр буураад байна. 

Европын хөрөнгийн зах зээл ч мөн адил уналттай байна. Хөрөнгийн биржийн арилжаа буурч, коронавирусын дэгдэлт Европ тивд хүрснээс шалтгаалан гол индексүүд уналттай байгаа юм. Түүнчлэн коронавирусын халдвар цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй гэсэн ДЭМБ-ын болгоомжлолоос шалтгаалан Азийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд мөн унаж, үүнийг дагаад Парис, Франкфурт, Лондон, Милан, Мадрид, Швейцарь, Брюсселийн хөрөнгийн биржүүдэд савалгаа үүсч, гол индексийн үнэ ханшийн үзүүлэлт үргэлжлэн буурсаар байна.