Үйл явдал

ДЭМБ, COVID-19 шинэ коронавирусын халдвар хэрвээ энэ хэвээр үргэлжлэн эрчтэй дэгдвэл магадгүй вирусын халдварт өвчин дэлхийн улс орнуудыг хамарсан цар тахал болон хүрээгээ тэлж болзошгүй гэж анхааруулж байна. Хэрвээ Хятадад коронавирусын халдварын дэгдэлт буурч байгаа бол шинээр халдвар гарсан улс орнуудад вирусын халдвар ид эрчтэй үедээ явж байгаа нь ийнхүү болгоомжлоход хүргэж байгаа юм. Тэгвэл энэ хооронд COVID-19 шинэ коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотод вирусын халдварын эсрэг шинээр гаргасан Remdesivir гэх эмийн клиникийн туршилт судалгааны ажил эхлээд байна. 

Remdesivir гэх эмийн клиникийн туршилт судалгааны эхний үр дүнгийн талаар маргааш буюу 2-р сарын 27-ны өдөр олон нийтэд мэдээлэх юм. Энэ эмийг Америкийн био эм бэлдмэлийн Gilead Sciences компанид боловсруулж, Эбола болон бусад вирусын гаралтай халдварт өвчний эсрэг эм бэлдмэл болгон туршиж байгаа юм. Тэгвэл коронавирусын халдварыг дарах, эмчлэх үр дүнтэй эм бэлдмэл гаргаж авах хүртэл халдвараас сэргийлэх гол арга нь урьдын адил вирусын халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс зайтай байх, хөл хорионы дэглэмийг сайтар сахих явдал гэж ДЭМБ-аас зөвлөж байна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар COVID-19 коронавирусын халдвар хүрээгээ тэлсээр байгаа нь эмч мэргэжилтнүүд, улс орнуудын санааг хамгийн ихээр зовиноож байна.